НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ТЭГШ ХАМРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА”-ЫГ ТОДРУУЛЛАА

Монгол улсад “Боловсролын тухай”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Бага дунд боловсролын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулиудад боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийн эрх, үүрэг, хэрэгцээ шаардлагыг тусгасан байдаг. Тухайн байгууллагын багш нар тэгш хамран сургах боловсролын талаар нэгдсэн ойлголттой болж хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, сурч боловсрох эрхээ эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад хамтын оролцоотойгоор ажиллаж, үр дүнд хүрсэн байгууллагыг анх удаагаа шалгаруулж, урамшуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтад ерөнхий боловсролын 24 сургууль хамрагдсан бөгөөд “ТЭГШ ХАМРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА”-аар:

  • З.Болормаа захиралтай Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургууль
  • Ш.Арслан захиралтай Баянгол дүүргийн 73 дугаар сургууль
  • Л.Амарсанаа захиралтай Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль
  • Д.Цэрэндолгор захиралтай Налайх дүүргийн 109 дүгээр сургууль
  • Б.Нарангэрэл захиралтай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
  • Д.Оюунгэрэл захиралтай Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
  • Д.Тунгалаг захиралтай Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль
  • З.Тунгалаг захиралтай Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль тус тус шалгарлаа.