Хураангуй: Боловсролын салбарт тулгараад байгаа олон асуудлын нэг нь удирдлага зохион байгуулалт ба эдийн засаг, санхүүгийн асуудал юм. Монгол улсын их дээд сургуулийн удирдлагын асуудлыг олон талаас хянан үзээд шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, сургуулиудыг нэгтгэх тухай яригдаж эхлээд байна. Удирдлага зохион байгуулалтын асуудалд орхигдоод байгаа нэг чухал хүчин зүйл бол тухайн сургуулийн эдийн засгийн байдал, санхүүгийн засаглал юм. Сургуулийн жилийн орлого хэд вэ? Хаанаас, ямар замаар тэр хөрөнгө босдог вэ? Сургуулийн санхүүг хэрхэн яаж зарцуулж байна? Улсын нэртэй сургуулиудад улсаас ямар хөрөнгө оруулалт хийдэг вэ? Улсын, хувийн сургуулиудад засаглал удирдлага болоод эдийн засгийн зохицуулалтын ямар ялгаа, ижил төстэй тал байна гэх зэрэг олон асуултыг хөндөн ярихгүй зөвхөн удирдлагыг өөрчилснөөр сургуулийн чанар сайн болно гэж харах өнцөг бол хэт өрөөсгөл юм. Сургалтын чанарыг сайжруулахад хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл болох эрдмийн хамт олон, багшлах боловсон хүчин, удирдлагын бүтэц, зохион байгуулалт зэрэг олон талт үзүүлэлтийг цогцоор нь судалж, нэгдсэн байдалтай системээр нь харсан шийдэл гаргаж, түүнийгээ улс төрөөс хамааралгүйгээр системтэйгээр хэрэгжүүлдэг, болж байгаа болоод болохгүй байгаа зүйл дээрээ дотоодын хяналт үнэлгээ хийдэг байх, тогтвортой хөгжлийг бий болгох шаардлагатай байна. Түлхүүр үг: хөрөнгө оруулалт, сургуулийн эдийн засаг, орлого, зар