Үг: МЗЭ-ийн шагналт, яруу найрагч
Ая: МУСТА, АБТА Т.Очирхүү Б.Цэнджав
“ХҮҮХЭД БАЯССАН ОРДОН”
Дэлгээтэй ном дэлхийн хөрөг
Ивээлтэй үүдэндээ товойлгосон
Хүүхэд баяссан жаргалын ордон
Хүндтэй сургууль минь эрдмийн уурхай
Ган замын цэг цэгүүдээс
Галт тэргээр хичээлдээ явдаг
Адтай одтой замчны хүүхдүүд
Азтай баяртай шавь нар минь
Ухаантай багш номын хишиг
Учрал ерөөлөөр тохиосон
Урамтай баяртай хүмүүжлийн өргөө
Улсдаа алдарших бөхчүүдийн гараа
Ган замын цэг цэгүүдээс
Галт тэргээр хичээлдээ явдаг
Адтай одтой замчны хүүхдүүд
Азтай баяртай шавь минь
Аавын гэр ээжийн энгэр
Ачлал энэрлийн бүүвэйтэй
Дотуур байртай сургууль минь
Дотноор санагдах бидний гэрээ
Ган замын цэг цэгүүдээс
Галт тэргээр хичээлдээ явдаг
Адтай одтой замчны хүүхдүүд
Азтай баяртай шавь минь