СУРГУУЛИЙН ОНЦЛОХ ТӨГСӨГЧИД
О.СЭРГЭЛЭН

Үндэсний сагсан бөмбөгийн тамирчин, шилдэг холбон тоглогч. О.Сэргэлэн нь 10 жилдээ 73-р сургуулийн дасгалжуулагч Батхуягийн удирдлага дор сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлжээ. Улмаар тээврийн дээд сургуульд элсэн орж Оюутны тэмцээнүүдэд оролцдог байсан түүнийг БНСУ-ын дасгалжуулагч Пак Сун Гин өөрийн хараандаа авч "Халлелуяа" нэртэй тухайн үеийн дээд лигийн багт тоглох санал тавьсан байдаг. 

Д.ХҮДЭРБУЛГА

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн 2 дахь шатны тэмцээнээс ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртсэн амжилтаар олимпийн эрхээ авлаа. Турк улсад болсон тус тэмцээн өндөрлөснөөр “Рио-2016”-д хүчээ сорин барилдах 336 бөхийн нэрс тодорсон байна. 

Б.ХУЛАН

БНХАУ-ын Шанхайн их сургуулийг маркетинг, менежментийн мэргэжлээр төгссөн. Уул Уурхай Хүнд Үйлдвэрлэлийн Яамны сайдын нийгэм, олон нийтийн асуудал хариуцсан зөвлөх, “Эрдэнэс таван толгой майнинг” ХК-ийн маркетингийн зөвлөх, ОУ-ын төслийн удирдлагын институтын Монгол дахь салбарын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга.

Б.АЗЖАВХЛАН

Мэргэжлийн ММА буюу холимог тулааны шилдэг тамирчин, Монголын MGL-1 шилдэг тулаанчдын нэг

Б.СУМЪЯА

Алтан гадас одонт, тэшүүрийн улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ, Залуучуудын өвлийн олимпын тэшүүрийн багийн төрлийн алтан медальт тамирчин

Н.БЯМБА-ЭРДЭНЭ

УГЗ Б.Шаравын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын уралдааны нэрэмжит шагнал, “Алтан намар” мэргэжлийн дуулаачдын улсын уралдааны тэргүүн байр, ОХУ-ын Новосибирскийн хөгжмийн их сургуульд магистр хамгаалсан, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч, Цагдаагийн сүлд чуулгын дуучин, цагдаагийн дэд ахлагч

Р.БАЯРАА

Япон улсын чөлөөт бөхийн лигийн аварга, Япон улсын чөлөөт бөхийн оюутны аварга, Япон улсын Яманаши их сургуулийг төгсөгч, МУын анхны дасгалжуулагч. Японы чөлөөт бөхийн “Ichishi junior” клубын дасгалжуулагч, “Taikoh” co.ltd компаний инженер

Г.БИЛГҮҮН

Нийслэлийн математикийн олимпиадын хошой мөнгөн медальт, 2007, 2012, 2014 оны “Улсын сэтгэх чадварын олимпиад”-д 2-3 дугаар байр 2016 онд Монголын Үндэсний Их Сургууль “Шилдэг инженер” уралдаанд 2 дугаар байр 2017 онд Улсын “Дүрслэх геометр” уралдаанд 2 дугаар байр 2019 онд “ASIA BRIDGE COMPETITION 2019” Индонез улсад зохион байгуулагдсан олон улсын “Ган гүүр” барилгын инженерүүдийн уралдаанд тэргүүн байр. ШУТИС-ийн барилгын инженерийн ангийн оюутан

Д.ЭРДЭНЭБИЛЭГ

Монгол Улсын гавьяат тамирчин, ОУын даамны их мастер, тив дэлхийн аварга. 100 буудалт даамын спортоор 1990 оноос эхлэн хичээллэж эхэлснээсээ хойш 3 жилийн дараа буюу 1993 онд спортын мастер, 1997 онд дэлхийн даамын холбооны мастер, 1998 онд олон улсын мастер цол,  2001 онд Олон Улсын Их мастер цолыг оюуны спортоос хамгийн анхлан эх орондоо авч ирсэн тамирчин.

О.НАСАНБУРМАА

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин. Тэрээр тив, дэлхийн олон удаагийн уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж,  дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин юм. 

П.НЯМХҮҮ

БСШУСЯ-ны хуулийн хэлтсийн мэргэжилтэн

Ш.Энхтөвшин

1994 оны анхны 10 дугаар ангийг онц төгсөгч. МУИСийн нягтлан бодох, эдийн засгийн анги, Сингапур, Английн олон улсын аудитийн их сургууль төгссөн. Лондонгийн их сургуулийн магистр, мэргэшсэн нягтлан бодогч, Монголын аудитын компаниудыг хариуцсан захирал.

Н.Золбоо

73-р сургуулийн төгсөгч 
Монгол улсын харцага

Б.Баттулга

73-р сургуулийг төгсөгч 

Монгол улсын дасгалжуулагч

Д.Эрдэнэбилэг

Ази тивийн аварга

Гавъяат тамирчин

/100 буудалт даам/

Ц.Лхайжав

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер

Ч.Чанцал

Монгол улсын гавъяат багш, зөвлөх

Д.Хүдэртулга

Монгол улсын начин

О.Сэргэлэн

Сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер

Ц.Чинзориг

Олон улсын хэмжээний мастер, ази тивийн мастер

Ч.Лодойсамбуу

Сэтгүүлч

Р.Баяраа

Олон улсын хэмжээний мастер

Б.Азжавхлан

Тулааны спортын мастер, /MMA/